Хорооны танилцуулга
Хан Уул дүүргийн 7-р хороо нь анх 1966 онд үүсэн байгуулагдсан яармагийн хуучин, шинэ автобусны буудлыг хамарч зүүн талаараа 6-р хороотой, урд талаараа Нисэхийн төв зам, баруун талаараа 8-р хороо, хойд талаараа Туул голын хойт далангаар тус тус хиллэж 48,7 га нутгийг хамардаг, хөрс нягтралтай, үржил шим дунд зэрэг, газрын төлөв байдалд өөрчлөлт ороогүй гадаргатай. Дангаараа гэр хороолол, Хур хог үүсэх гуу жалга байхгүй.

ТҮҮХЭН АМЖИЛТУУД
- 2001 онд Нийслэлд гуравдугаар байр, Дүүрэгт нэгдүгээр байр
- 2002 онд Дүүрэгт хоердугаар байр, ХХҮХ-ийн найдвартай хороо өргөмжлөл
- 2003 онд дүүрэгт хагас жилээр гуравдугаар байр.
- 2004 онд Ниислэлд хоёрдугаар байр, Дүүрэгт нэгдүгээр байр.
 - 2005 онд 365 жил нийслэлд Хоггүй хороо өргөмжлөл.
 - 2006 онд Хүрээ соёл наадамд дүүрэгт нэгдүгээр байр.
-  2007 онд Монголын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд холбооны итгэл хүлээсэн хөдөлмөрч, манлайлагч хамт олон, оны шилдэг засаг дарга
- 2008 онд Дүүргийн шилдэг хороогоор шалгарч нэгдүгээр байр.
- 2010 онд Тус хорооны Амьжиргааг дэмжиж зөвлөл Дүүрэгт нэгдүгээр байр, Нийслэлд гувдугаар байр тус тус эзэлсэн байна.
- 2012 онд Дээлтэй Монгол өдөрлөгт тэргүүн байр, Агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдүгээр байр, Хан-уул авьяастан урлагийн их наадамд дэд байр.
- 2013 онд Дүүрэгт ажил үйлсээрээ хоёрдугаар байр эзэлсэн.
- 2014 онд Нийслэлийн шилдэг хороо
- 2014 онд Цэрэг татлага -ын ажлыг амжилттай зохион байгуулж дүүрэгт нэгдүгээр байр, хүүхэд гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа хамтарсан багын ур чадварын тэмцээнд дэд байр, Шилдэг амьжиргааг дэмжих зөвлөл.
- 2014 онд Дээлтэй Монгол өдөрлөгт Тэргүүн байр.
- 2014 онд Ажилчны урлагийн Их наадамд нэгдүгээр байр.
- 2014 онд Дүүргийн шилдэг хороо өргөмжлөлөөх шагнуулсан.
- 2015 онд Хүүхэд гэр бүлийн сайн сайхны төлөө хамтдаа хамтарсан багын ур чадварын тэмцээнд дэд байр, Шилдэг амьжиргааг дэмжих зөвлөл өргөмжлөл.
- 2015 онд Нийслэлийн Шилдэг хороо.
- 2016 онд Хүүхэд гэр бүлийн сайн сайхны төлөө хамтарсан багын ур чадварын тэмцээнд дэд байр.
- 2017 онд Дээлтэй Монгол өдөрлөгт Тэргүүн байр,.
- 2017 онд Нийслэлийн Шилдэг хороо, Дэд байр.
- 2017 онд Дүүргийн хороодын албан хаагчдын ур чадварын тэмцээнд гуравдугаар байр.
- 2006 оноос хойш хөтлөгдөж байгаа хорооны хүндэт дэвтэрт нийт 16 иргэн бичигдсэн байна.
  Эрхэм зорилго.
 Иргэн таньд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанар хүртээмжтэй хүргэж, оршин суугчидын амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулахын төлөө ажиллана.
  Зорилт.
- Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх.
-  Иргэдийн эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх.
 - Төрийн хууль тогтоомж бодлого шийдвэрийг, нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх.
- Нутгийн удирдлагад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх.
 Давуу тал.
- Хүн ам харьцангуй бага, иргэдэд мэдээ мэдээлэл, төрийн үйляилгээг хүргэхэд чирэгдэл гардаггүй.
- Гудамж цэгцтэй газар сунгалтгүй, хашааны дугаар жигд тодорхой.
- Өөрийн нутаг дэвсгэр дээр сургууль, цэцэрлэг байдаг учир хүүхдүүд 100 хувь хамран сургах тойрогт хамрагддаг.




Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт